Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

         Огноо: 2016-04-11

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн Нарийний аманд байрлах фермийн тэжээлийн талбай хаших хайс барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НҮХААГ -16/002

      Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Нарийний аманд байрлах фермийн тэжээлийн талбай хаших хайс барих ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051030 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэйбайна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь: 50 сая төгрөгөөс багагүй  байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 28 сая төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ.

Сүүлийн гурван жил дхэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд нь доод тал нь нэг удаа 28 сая төгрөгөөс багагүй өртөгтэй ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагагүй.

Тендерийн хамт 943, 032 /Есөн зуун дөчин гурван мянга гучин хоёр/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатархот, Чингэлтэй дүүрэг, Хангарьд ордон, Жигжиджавын гудамж -9, 4 дүгээр давхар, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, 402 тоот өрөө, мэргэжилтэн Ц. Ариунзул, Утас: 11-330424

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...