Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 90 үхрийн зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермийн аж ахуй байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

 Тендер шалгаруулалтын дугаар: НҮХААГ-16/001

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэл  орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 90 үхрийн зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермийн аж ахуй байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн  төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200.000 (хоёр зуун мянган) төгрөгөөр Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Нийслэлийн Төрийн сан банкны 200051030 тоот дансанд тушаан худалдан авч болно.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

 -Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 900.0 сая төгрөгнөөс доошгүй байна.

 -Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онд доод тал нь нэг удаа барилга угсралтын 600.0 сая төгрөгнөөс доошгүй үнэтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

 -Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлан

 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн:

 -Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

 Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

 1.2.1-m заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эсвэл түүнээс дээш заалт

 Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.2 Цутгамал болог угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 12,412,000 (арван хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-9

Хангарьд ордон, 4 дүгээр давхар, 402 тоот өрөө

Мэргэжилтэн Б. Шатарбал, Утас:11-330424, 90090081

Must Read

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №15 Шувууны аж ахуйн хөгжил, ач холбогдол

https://www.youtube.com/watch?v=yCfh8SrHkGc ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №14 Зөгийн аж ахуйг түүнээс гарах бүтээгдэхүүн

https://youtu.be/3t_UZBBsI8w ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №13 Зөгийн бүл гэж юу вэ?

https://youtu.be/XPwkYmk_5MQ ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...