Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-11-20

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос доорхи багцуудын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Оролцогчид нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад тендер ирүүлж болно.

Багцын нэр Багцын дугаар
Багц №1 Сонгинохайрхан дүүргийн Нарийны аманд байрлах фермийн барилгажих 1.0 га талбайн хашаа барих ажил НҮХААГ-15/06
Багц №2 Сонгинохайрхан дүүргийн Нарийны аманд байрлах тэжээлийн талбай хаших хайс барих ажил НҮХААГ-15/07

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүйнөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051030 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь: Оролцож байгаа багц тус бүрд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй  байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Оролцож байгаа багц тус бүрд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын аль нэг жилд нь доод тал нь нэг удаа оролцож байгаа багц тус бүрд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй өртөгтэй энэхүү гэрээтэй ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагагүй.

Тендерийн хамт 1 дүгээр багцад 550,000 /Таван зуун тавин мянга/ төгрөгийн, 2 дугаар багцад 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарьд ордон, Жигжиджавын гудамж -9,  4 дүгээр давхар, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, 402 тоот өрөө,  мэргэжилтэн Ц. Ариунзул, Утас: 330424

Must Read

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД МАХ, СҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ СЭДВЭЭР ШУУД ЯРИЛЦЛАГА БОЛНО.

Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх...

“ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” БОЛОН “ЭЭЖИЙН СОНГОЛТ-ЭРҮҮЛ ХҮНС” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

https://youtu.be/-ztiUV7Tmtw https://youtu.be/Vc7MwRd1kY8 Өдрийг эрч хүчтэй, бүтээмжтэй өнгөрүүлэх хамгийн чухал  шалтгаануудын нэг нь өглөөний...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...