Нүүр хуудас Онцлох мэдээ НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН...

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГЫН 2014 ОНЫ ТАЙЛАН ГАРГАЛТЫН МЭДЭЭ

Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу “тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг (ОҮИТБС-ын тайлан) дараа оны 1 дүгээр улиралд багтаан маягтын дагуу тайлагнаж, олон нийтэд мэдээлэх” үүрэгтэй.

 ОҮИТБС-ын тайлангийн зорилго нь компаниудын төлсөн татвар, үзүүлсэн хандив, дэмжлэгийн мэдээг олон нийтэд ил болгох замаар байгалийн баялгаас бий болсон орлогыг зүй зохистой зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлэхэд оршдог.

 2014 онднийслэлийн хэмжээнд 198 аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргах үүргийг хуулиар хүлээснээс өнөөдрийн байдлаар 119 аж ахуйн нэгж тайлангаа гаргаж, 79 аж ахуйн нэгж тайлангаа гаргаагүй байна.

 Иймд тайлан гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн удирдлага холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана уу.

 Тайлан гаргаагүйаж ахуйн нэгжийн жагсаалтыг дарж үзнэ үү.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...