Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “АЛТАН НАМАР-2015” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“АЛТАН НАМАР-2015” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

20151004_125553Хүнс хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг “Алтан намар-2015” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа 2015 оны 09 дүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын  5-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөг нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр нийслэлийн хэрэглэгчдэд шууд хүргэх, сурталчилах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  харилцан туршлага солилцох зорилготой юм.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд 17 аймаг, нийслэлийн 6 дүүргийн нийт 250 гаруй ногоочин, 4 аж ахуйн нэгж, 12 хоршоо, 4 төсөл оролцож төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үр, таримал, байгалийн жимс болон жимс, жимсгэнэ, гоёлын мод бутны суулгац, эмийн ургамал борлууллаа.

Үзэсгэлэн худалдаагаар 420 тонн төмс, 458 тонн хүнсний ногоо, 5200 шил нөөшилсөн ногоо, 1,9 тонн зөгийн бал, 150кг байгалийн эмийн ургамал, 5,4 тонн байгалийн болон таримал жимс, 28200 ширхэг жимс, жимсгэний болон гоёлын мод бутны суулгац зэрэг бүтээгдэхүүнээр 828,9 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаанаас гадна нийслэлийн иргэдийг хямд үнэтэй хүнсний ногоогоор жилийн туршид хангах, төрөөс газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор 5 дүүрэгт 5 төв цэг, 19 салбар цэгт нийт 24 байршилд 233 лангуу байршуулан шинэ ургацын ногооны худалдаа гарган ажиллаж байна.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...