Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ НИЙСЛЭЛИЙН МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

НИЙСЛЭЛИЙН МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

f52c78d0af798852bigНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай” А/736 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, өвөл хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх гадны аймагт отор, нүүдэл хийж, бэлчээрийн менежмент хийх зорилгоор нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулагдах 202 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, Мал хамгаалах санд төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, ажлын тайланг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа

Must Read

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх...

МОНГОЛ УЛС 2020 ОНД 67.1 САЯ МАЛ ТООЛУУЛЛАА

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу,...

ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР А/06 ТООТ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан...