Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2015.08.13

Тендер шалгаруулалтын нэр:  “Багаоврын трактор болон  ХАА-н машин, тоног, төхөөрөмж” худалдан авах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НҮХААГ-15/03

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Багаоврын трактор болон  ХАА-н машин, тоног, төхөөрөмж” худалдан авах  НҮХААГ-15/03 ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэнтендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 [ нэг зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051030 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Гүйцэтгэгчийн сүүлийн 2 жил /2013, 2014/-ийн дундаж борлуулалт нь 300,0 сая төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлэх

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил/2012-2014/  онуудад доод тал нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

 Тендерийн хамт 3,400,000 төгрөг /Гурван сая дөрвөн зуун мянган/  төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 15/160, Жигжиджавын гудамж-9, Хангарди ордон, 4 давхар, 402 тоот Утас: 11330424

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар

Must Read

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд бид нэгдэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ХХҮЕГ нэгдлээ.Уг аяны...

НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах...

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн...

№5 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/_zeHOc8OH_c Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...

№4 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/mNZq1pB11IM Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...