Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН, ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН, ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

p19rtltdc81sm0uljsd2150014k72

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 120 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарыг Паркийн удирдах зөвлөлийн гишүүнээр баталсан.
Анхдугаар хуралдаанаар Удирдах зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийг, Нарийн бичгийн даргаар Паркийн дарга М.Гончигжав нарыг санал нэгтэйгээр баталлаа. Тус паркийн дарга М.Гончигжав нь 2014, 2015 оны нэгдүгээр хагас жил хүртэлх  ажлын явцыг танилцуулав. Дараагийн хурлаар Цэвэрлэх байгууламж, зөвлөх баг байгуулах, хөрөнгө оруулалтын боломжууд, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын санал хүргүүлэх тухай асуудлуудыг бэлтгэн танилцуулах үүрэг өглөө

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...