Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ НИЙСЛЭЛ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ БАТАЛЛАА

НИЙСЛЭЛ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ БАТАЛЛАА

f52c78d0af798852big

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо

Must Read

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх...

МОНГОЛ УЛС 2020 ОНД 67.1 САЯ МАЛ ТООЛУУЛЛАА

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу,...

ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР А/06 ТООТ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан...