Нүүр хуудас СУРГАЛТ ХӨТӨЛБӨР ХҮНСНИЙ НОГООНЫ СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

ХҮНСНИЙ НОГООНЫ СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

НҮХААГазраас 2015 оны 03 дугаар сарын 16-17 –ны өдрүүдэд ХХААЯам, ХААҮШУОНТөв, НҮБ-ын төлөөлөгчтэй хамтран “Байцааны үрслэг бойжуулалт-тариалалт-хураалтын технологи” сэдэвт сургалтыг ХААИСургууль дээр зохион байгууллаа. Тус сургалтанд газар тариалан эрхлэх хүсэлтэй болон өрхийн тариалан эрхлэж байгаа иргэд, аж ахуй нэгжийн  46 иргэд хамрагдлаа. Сургалтанд оролцогчид байцааны ургамлын гарал үүсэл, ботаник шинж чанар, ангилал, хөрс боловсруулалт, талбай бэлтгэх,  үрслэг бойжуулах арга, түүнийг шилжүүлэн суулгах, арчлах хамгаалах, өвчин хортонтой тэмцэх, усалгааны норм, дахин боловсруулах технологийн мэдлэгтэй болж, гарын авлага материалаар хангагдлаа. Мөн 4 дүгээр сард  иргэд аж ахуй нэгжийг хамруулсан “Сонгино, сармис тарьж ургуулах технологи” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж  байна. Иймд иргэд та бүгд доорх утсаар холбогдоно уу?

Утас: 11-330424

өмнөх нийтлэлТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО
Дараагийн нийтлэлТӨСЛИЙН УРИЛГА

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...