Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛААНБААТАР ХОТ НОВОСИБИРСК ХОТТОЙ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЗАРИМ АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ...

УЛААНБААТАР ХОТ НОВОСИБИРСК ХОТТОЙ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЗАРИМ АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

p19h7rbt0i1uf818p71feb19fif319Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хоёр хотыг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж цаашдаа хамтран ажиллах ажлын эхлэлийг тавьлаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич “Новосибирск хотын даргын өмнөөс Нийслэлийн Засаг даргыг тааламжтай үедээ хүрэлцэн ирэхийг урьж, албан ёсны урилгыг гардуулсны зэрэгцээ хотын даргын айлчлалын үеэр  Улаанбаатар хоттой ах дүү хот болох санамж бичигт гарын үсэг зурах саналыг тавина” гэлээ. Ингэснээрээ ОХУ-ын хойд бүс тухайлбал, Новосибирск, Улаанбаатар хотын хооронд  шууд нислэгтэй болох боломж бүрдэнэ гэдгийг талууд онцоллоо

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...