Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “НИЙСЛЭЛ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

“НИЙСЛЭЛ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав.
Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд тохирч ургах чадвартай тэжээлийн ургамлыг нутагшуулж, малчид, фермерүүдийн идэвхи оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх зорилготой. Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд орших Улиастайн аман дахь Баянголын ам  гэсэн 2 байршилд хэрэгжих бөгөөд 2015-2020 он хүртэл үргэжлэх юм.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн мал аж ахуйг эрчимсэн байдлаар хөгжүүлэх таатай орчин бүрдэх, мал аж ахуйн бэлчээрийн даац, ашиглалт сайжрах, малаас авах ашиг шим, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ өсч, хүн амыг эрүүл хүнсээр хангах хангамж нэмэгдэх, бэлчээрийн талбайгаа шинэ технологиор тарималжуулах иргэн, аж ахуйн нэгж, хоршоод шинээр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцлов.p19eb2ut7c1268fe711er1degitp4

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...