Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ НИЙСЛЭЛИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “МОРИН ЖИЛИЙН” ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “МОРИН ЖИЛИЙН” ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

XVII дугаар жарны модон хонин жилийн босгон дээр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн нар “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний фермер”, “Нийслэлийн сайн малчин”-аар   шалгарсан иргэдэд шагнал гардууллаа.p19ed23pfp1c1t1pt81rb91t7i1vfm2
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ сайхан өдөр өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлсэн малчид, тариаланчиддаа баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх маш том зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг иргэдээ дэмжих зорилгоор томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувийг дотоодоосоо хангах зорилт тусгагдсан. Үүний дагуу бид та бүхнийг дэмжих оло үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэх болно. Түүний илрэл болгож Нийслэлийн сайн малчин, Тэргүүний фермер, Тариаланч, Тэргүүний тариаланч хамт олныг шалгаруулан шагнах уламжлалтай боллоо. Энэ жилийн хувьд олон жил завсардаад байсан “Нийслэлийн сайн малчин”-ы шалгаруулалтыг дахин сэргээж, олгож байгаагаараа онцлогтой” хэмээн тодотгон хэллээ.p19ed23pfptjdhn56n51p0g1lmm1

Нийслэлийн “Сайн малчин”-аар:

  • Багануур дүүргийн 2 дугаар хорооны малчин Ж.Баттулга
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны малчин Д.Жамъяншарав
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны малчин Д.Алтангэрэл

Нийслэлийн “Тэргүүний фермер”-ээр:

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Д.Шаравнямбуу
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Б.Мандах
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Батмагнай
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны фермер Х.Ганхуяг
  • Налайх дүүргийн 2 дугаар хорооны фермер Т.Чулуунгэрэл
  • Багануур дүүргийн 2 дугаар хорооны фермер Т.Баярсайхан
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Ш.Батсайхан
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер О.Дашдорж
  • “Хишигтэн нүүдэлчин” ХХК

  Нийслэлийн “Тэргүүний тариаланч”-аар:

  •  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тариаланч Б.Одончулуун
  • Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тариаланч Ж.Наранцэцэг

Нийслэлийн “Тэргүүний тариаланч хамт олон”-оор: 

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Сөөсгөр” ХХК
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны “Сэвсүүл ногоон бүрд” ХХК тус тус шалгарлаа.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...