Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор албан хаагчдын дунд “Цасны баяр-2015” өдөрлөгийг газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Хилэм-Ост” ХХК-тай хамтран Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах нуурын мөсөн дээр, цасны баярын өдөрлөгийг “Цэнгэг агаар-2015” сэдвийн дор зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр албан хаагчдыг 4 багт хувааж, баг тус бүр 9-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр мөсөн шагай, мөсөн дээрх олс таталт, хөл бөмбөг гэсэн сонирхолтой хэлбэрээр тэмцээнүүдийг зохион байгууллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр Г.Пүрэвсүрэн ахлагчтай баг нэгдүгээр байр, О.Батжаргал ахлагчтай баг хоёрдугаар байр тус тус эзэллээ.Тэмцээнд амжилттай оролцсон багийн хамт олонд спортын өндөр амжилт хүсч, дурсгалын зүйлийг Биеийн тамир, спортын хамтлагаас гардуулан өглөө.