Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД 80 ХУВИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД 80 ХУВИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыгбаталсан.

Энэхүү журмын хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс үйлдвэрлэлийг  идэвхитэй дэмждэг “Капитал” банкаар дамжуулан санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөнгөлөлттэй зээлийг олгох хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм.

 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаанаар төсөл хүлээн авах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ний өдрийн  хооронд холбогдох банкин дээр хүлээн авах шийдвэр гаргасан байна.

Банк төслийг хүлээж авсны дараагаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгох юм.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...