ШИНЭ МЭДЭЭ

ЭРХЭМ ЗОРИЛГО

ФОТО МЭДЭЭ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

22472409_1551291934909376_581730815_n 22547631_1551291958242707_71897549_nНийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан их цэвэрлэгээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид идэвхтэй оролцож, Сүхбаатарын талбайн урд тал /Гадаад хэргийн яамнаас төв шуудангийн уулзвар хүртэлх/авто замын зорчих хэсгийн 2 тал,  явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэлээ.

ЯПОНЫ “СОБА” ХООЛНЫ БАЯР БОЛЛОО

22312153_1668754826531921_938448977_o_20171007030253 2222222222222222222222222222345151_1668754536531950_1205637055_o_20171007030258Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Монголын Агрокультур Делелопмент групп” ХХК, Япон улсын “Соба хоолны холбоо” Кронэ ресторан, ХХААХҮЯ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Монгол Улсад анх удаагаа Японы уламжлалт гараар хийсэн “Соба” /гурвалжин будаа/ хоолны баярыг хамтран зохион байгууллаа.

Соба хоолны баярт МУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөлгч Д.Дагвадорж, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээ, Японы “Соба” хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи нар бол бусад зочид төлөөлөлгч нар оролцов.

“Япончууд бидний дэлхийд гайхуулан бахархаж ирсэн Япон хоолны соёл бол 4 улирлын байгалын үзэсгэлэн болон тухайн улирлын шинэ хүнсийг ашиглан хоолыг урлаг болгон хөгжүүлж ирсэн эрүүл зөв хооллолтын хэв маяг маань гадаад улс орнуудад өндрөөр үнэлэгдэж 2013 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд “Вашокү” буюу Япон хоол хэмээн бүртгэгдсэн байдаг.

Уг Япон хоол гэсэн нэрийг төлөөлж “Соба” буюу гурвалжин будааны гоймонгийн хоол багтсан. Эдогийн үеэс эрүүл мэндэд ач тустай хоол гэдгээрээ манай ард түмний дунд өргөн дэлгэрч бид бүхний хайрлаж хадгалж ирсэн уламжлалт хоол юм. “Соба” хоолны баярын зорилго нь Монголын ард түмнийг “Соба” гурвалжин будаанд илүү сонирхолтой болгох, Монгол дахь гурвалжин будааны тариалалтыг нэмэгдүүлэх юм.  Түүнчлэн дотоодын хэрэглээг тэлэхэд хувь нэмэр болно хэмээн найдаж байна” хэмээн “Соба” хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи хэллээ.

Нийслэлийн ХХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн дарга А.Цэцэгээ “Монголд анх удаа Ядоны уламжлалт аргаар хийсэн Соба хоолны баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Соба хоолны гол бүтээгдэхүүн нь гурвалжин будаа байдаг. Манай улсад тарьсан гурвалжин будаагаар Японы уламжлалт аргаар хийдэг 40 гаруй төрлийн хоолыг хийж байна. Гурвалжин будаа нь хүний эрүүл мэндэд маш их эерэг нөлөө үзүүлдэг” хэмээв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

22215116_1394110224031593_2041601482_n 22264514_1394110230698259_116470053_nНийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран 12,13,14 дүгээр хороодын хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд ЗДТГ-ын дарга Б.Энхболд, ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг, НХХААГ-ын мэргэжилтэн Д.Мөнхтуяа, Т.Нарантуяа, Ч.Авирмэд, Д.Зандармаа, “Нүүдэл тэжээл”ХХК-ны тэжээлийн технологич н.Мөнгөнбагана, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Н.Оюундарь болон 3 хорооны 35  иргэн,   дүүргийн мэргэжилтнүүд, оролцлоо.

Сургалтаар ферм эрхлэгч, газар тариаланчдад төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, чиглэл, салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, хөдөө аж ахуйн давхар даатгал, малын тэжээл үйлдвэрлэлийн талаар холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгч мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллалаа.

Сургалтанд хамрагдсан иргэд цаашид энэ чиглэлээр сургалтанд хамрагдах хүсэлт гаргасан төдийгүй уг сургалтыг хороод дээрээ зохион байгуулах саналыг гаргаж байлаа. Уг сургалт нь цаг үеээ олсон үр дүнтэй сургалт боллоо.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

видео

Цаг агаар

Холбоос

санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн