ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЭРХЭМ ЗОРИЛГО

ФОТО МЭДЭЭ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

LKKБНХАУ-ЫН Бээжин хотод 2017 оны 05 дугаар сарын 03-23-ны өдрүүд  “Ази-Европын орнуудын хүнсний аюулгүй байдлын удирдлага” олон улсын сургалт сэдэвт сургалтад тус газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн Хүнсний аюулгүй байдал, исгэлтийн үйлдвэрлэл хариуцсан ахлах  мэргэжилтэн Р.Ундармаа оролцлоо. Сургалтанд: Монгол Улсаас ХХААХҮЯ, Нийслэлийн болон Дорнод, Орхон, Говь-Алтай аймгийн ХХААГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар, УМЭАЦТЛ болон Говьсүмбэр аймгийн МХГ-аас нийт 10 төлөөлөгч, БН Гүрж улсаас ХААЯ, Спорт, залуучуудын яам, ХААИС, Техникийн их сургуулийн төлөөлөл 10, БН Турк Улсын ХААЯ болон Гааль, худалдааны яамны төлөөлөл 10, Тайландын Вант улсын ХААИС, Технологийн их сургууль, Анагаах ухааны их сургуулийн төлөөлөл 10, БН Камбож Улсын ХААОЗЯ болон орон нутгийн хөдөө аж ахуйн газрын 10, Палестин улсын Аюулгүй байдлын хорооны төлөөлөл 2 буюу нийт 52 оролцогч хамрагдав.

Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудалхариуцсан холбогдох байгууллага, хүрээлэн, их сургуулиас багш, докторууд танхимын сургалт хийв. БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын асуудлууд, холбогдох байгууллагуудын үүрэг хариуцлага, Хүнс, эмийн захиргааг байгуулах шаардлага, байгуулсан туршлага, 2015 онд шинэчлэн батлуулсан Хүнсний тухай хууль болон холбогдох журам, стандартад гарсан өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дагавар болон үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлж байгаа талаарх туршлагаасаа Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан холбогдох байгууллага, хүрээлэн, их сургуулиас багш, докторууд, хүнс үйлдвэрлэгч томоохон үйлдвэрийн жишээн дээр тайлбарлан танилцууллаа.;LKK

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БУСАН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

20170418_152514Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хот 2017 оны 04 дугаар сарын 16 – 23 өдрүүдэд “Хотын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт”-д тус газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантулга нар оролцлоо. Сургалтанд: Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотын олон улсын сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Хот, суурин газрын хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн орчны хөгжүүлэлт сэдэвт сургалтад хамрагдлаа. Солонгос улсын орон нутгийг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого болоод хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээг бий болгох,  Байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйг бий болгох тухай болон Улаан лооль, гүзээлзгэнэ, цэцгийн аж ахуй, Хөдөө аж ахуйн техник дундын  төв болон  хөдөө аж ахуйн машин хэрэгслийг түрээслэх төвтэй танилцав. Монгол нэвтрүүлэх боломжийг судалж байна.

GGG

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СӨҮЛ ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод 2017 оны 04 сарын 16-22 өдрүүдэд “Хүнсний бөөний худалдааны цэг байгуулах, гарак захын үйл ажиллагаатай танилцах” сургалтанд газрын Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Авирмэд, Б.Шатарбал нар оролцлоо. Сургалтанд: Хонгдонг-мун дахь органик фермээр зочилж органик тариалангийн тариалалтыг хэрхэн хийж байгаа байдал, мужийн иргэд хоршооны зохион байгуулалтанд орсноор хамтын хөдөлмөрийн давуу талыг мэдэрч өөрсдийн амьжиргаагаа хэрхэн дээшлүүлж байгаатай танилцаж туршлага судаллаа.

Мөн Хүнсний ногооны хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус улсын ногооны хоршоод нь тариаланчаас органик бүтээгдэхүүнийг шууд худалдан авч цаашаа борлуулалтанд өгөх замаар тариаланчдыг бүрэн дэмжиж шинэ залуу тариаланчдыг бэлтгэж байна. Гишүүд нь хоршоо болон дундын хоршоонд хугацаандаа борлуулалт хийгддэг сайн талуудыг дурдаж байлаа. Хадгалалт, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай  танилцав.Дундын хоршоо нь том агуулахаар хангах, өөрийн гишүүдийн тариалсан ногоог зах зээлд борлуулах сургалт явуулах замаар чадамжуулан ажиллаж байна. Өглөө бүр тодорхой 15 гаруй нэр төрлийн ногоог шинэ байдлаар хүлээн авч борлуулалтаа хийх, мөн сав баглаа боодлыг шошгожуулан хийж зах зээлдээ нийлүүлдэг байна.

Органик бордооны үйлдвэртэй танилцлаа. Энэ үйлдвэр нь мөн л хоршоологчдын мэдэлд үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэсэн бордоог хоршооны бүх гишүүд худалдан авч тариалалтандаа ашигладаг зарчмаар ажиллаж байна. Органик тарагны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үйлдвэр нь  сүүгээ мөн л хоршооны гишүүдээс авч жижигхэн үйлдвэрийг хангадаг зарчмаар ажиллаж байна. Фермерчдийн захтай танилцах “Гарак” захын үйл ажиллагаа, менежменттэй сургалтын хэлбэрээр 2 өдөр дуудлагын худалдаа хийж байгаа байдал, шөнийн болон үүрийн худалдааг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцлаа. Хяналт шинжилгээ, аюулгүй байдлыг хангах төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төв нь өглөө бүр захуудад ирж худалдаалагдаж байгаа бүх ногооны дээжийн авч 15-20 минутанд шаардлагатай бүх нөхцлөөр шинжилгээг хийж дүгнэлтийг гарган өгдөг өндөр хүчин чадартай төв ажиллуулдаг  нь үнэхээр хэрэгтэй санаа байлаа. Мөн цэцэрлэг,сургуулийн хүүхдийн хүнсний асуудлыг онцгой анхаарч маш өндөр зэрэглэлийн эрүүл ахуйн орчинд хурааж, тээвэрлэлт хийж хүргэдэг үйлчилгээтэй танилцсан. Гарак захын үндсэн үйл ажиллагаа,түүнийг эрхлэн явуулж буй менежменттэй албан ёсоор танилцсан. Гарак захын удирдлага өөрийн үйл ажиллагааг кино байдлаар CD-ээрөгсөн.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

видео

Цаг агаар

Холбоос

санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн