ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЭРХЭМ ЗОРИЛГО

ФОТО МЭДЭЭ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

БНХАУ-н БЭЭЖИН, ХАРБИН, ЖИЛИН ХОТОД АЖИЛЛАСАН ГАДААД АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

IMG_4226 IMG_4277 IMG_4492 IMG_5307Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Ариунзул 2017 оны 08 дугаар сарын 18 – 09 дүгээр сарын 05 өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Харбин, Жилин  хотын “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил,  хүрээлэн буй орчны хамгаалал”сэдэвт сургалтанд хамрагдав.

Тус сургалтын хүрээнд:

- Хятадын хөдөө аж ахуйн газар нутгийн хөрс, түүний ашиглалт, хамгаалалт,  сайжруулалт

- Хятад дахь ургамлын үйлдвэрлэл, хамгаалагдсан цэцэрлэгжүүлэлтийн хөгжил

- Хятадын хөдөө аж ахуйн бодлого, төлөвлөлт

- Хятад дахь хөдөө орон нутгийн шинэчлэлт, хөдөө аж ахуйн хөгжил

- Хятад хэлний тухай

Хэйлонгжиан /Харбин/ болон Жилин мужийн хотуудад ХАА-н органик газар тариалангийн хөгжил, усан болон ойн аж ахуйн паркуудтай танилцлаа. Харбин нь усан паркаараа алдартай мөн Жилин хот нь ойн паркаар алдартай бөгөөд ойн аж ахуйн хөгжлийн түүх, дурсгалт газруудыг үзэж танилцав. Жилин хотод шинээр байгуулагдаж буй шинэ төсөл болох хүнсний үйлдвэрлэлийн бүс нутгийн хөгжилтэй боллон төсөл хэрэгжүүлэгч хамтран ажиллах талууд Хятад, Сингапур, Өмнөд Африкийн орнууд нийт 100 гаруй орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтэнүүдийн судалгаан дээр үндэслэсэн маш өргөн хүрээний төслийн үйл ажиллагааны танилцууллага, тухайн бүсэд шинэ хот байгуулж зөвхөн хүнс үйлдвэрлэлийн процессийн эхний шатаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хянах хяналтын системийг бүрэн нэвтрүүлсэн төслийн үйл ажиллагааны явц, бүтээн байгууллагттай танилцсан үр дүнтэй, сонирхолтой сургалт байлаа.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШЭНЬСИ МУЖИЙН ЯНЛИН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

2252Бүгд Найрамдах Хятад Ард  Улсын Шэньси мужийн Янлин хотод 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд “Хөгжиж буй орнуудын үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон сүүний үйлдвэрлэлийн технологи – 2017” сэдэвт сургалтад тус газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Батхүү, Ч.Чулуунцэцэг нар оролцлоо.

Сургалтанд: Монгол Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Бүгд Найрамдах Зимбабве улс, Бүгд Найрамдах Панам улс, ӨмнөдАфрикийн Бүгд Найрамдах улс зэрэг 5 улсаас нийт 25 төлөөлөл  оролцсон.Манай улсаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээрхамрагдсан. Сургалтын хөтөлбөрийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 20-29-ны өдрүүдэд үхрийн мах, сүүний чиглэлийн үнээний үүлдэр, хоол тэжээл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн менежмент, хонь, үхрийн фермийн аж ахуй эрхлэх бүс, түүнд тавигдах стандарт, мал амьтны өвчин, түүний тархалт, хүнсний үйлдвэрлэлийн хяналт, сүүний фермийн технологи, эрчимжсэн фермийн хүрээлэн буй орчны хяналт зэрэг 14 чиглэлийн сэдэв бүхий 112 цагийн танхимын сургалтад хамрагдсан. Янлин хотын Мэргэжлийн болон техникийн коллежийн шинжилгээний лаборатори, Хөдөө Аж Ахуйн Модерн Парк, үхрийн махны үйлдвэр Кинг Булл ХХК-ны үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага солилцлоо. Мөн Шиан хотноо Хятад улсын Хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаарх онол практикийн хурал, Янлин хотноо Хөдөө аж ахуйн хөгжлийн форумд тус тус оролцсон. БНХАУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр Янлин хотын Олон улсын солилцооны төвөөсзохион байгуулсан тус сургалт нь хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд, мэргэжилтэн албан хаагч, үйлдвэрлэл эрхлэгч нарт үр өгөөжтэй, онол, практик хосолсон сургалт болж өндөрлөлөө.22

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

LKKБНХАУ-ЫН Бээжин хотод 2017 оны 05 дугаар сарын 03-23-ны өдрүүд  “Ази-Европын орнуудын хүнсний аюулгүй байдлын удирдлага” олон улсын сургалт сэдэвт сургалтад тус газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн Хүнсний аюулгүй байдал, исгэлтийн үйлдвэрлэл хариуцсан ахлах  мэргэжилтэн Р.Ундармаа оролцлоо. Сургалтанд: Монгол Улсаас ХХААХҮЯ, Нийслэлийн болон Дорнод, Орхон, Говь-Алтай аймгийн ХХААГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар, УМЭАЦТЛ болон Говьсүмбэр аймгийн МХГ-аас нийт 10 төлөөлөгч, БН Гүрж улсаас ХААЯ, Спорт, залуучуудын яам, ХААИС, Техникийн их сургуулийн төлөөлөл 10, БН Турк Улсын ХААЯ болон Гааль, худалдааны яамны төлөөлөл 10, Тайландын Вант улсын ХААИС, Технологийн их сургууль, Анагаах ухааны их сургуулийн төлөөлөл 10, БН Камбож Улсын ХААОЗЯ болон орон нутгийн хөдөө аж ахуйн газрын 10, Палестин улсын Аюулгүй байдлын хорооны төлөөлөл 2 буюу нийт 52 оролцогч хамрагдав.

Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудалхариуцсан холбогдох байгууллага, хүрээлэн, их сургуулиас багш, докторууд танхимын сургалт хийв. БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын асуудлууд, холбогдох байгууллагуудын үүрэг хариуцлага, Хүнс, эмийн захиргааг байгуулах шаардлага, байгуулсан туршлага, 2015 онд шинэчлэн батлуулсан Хүнсний тухай хууль болон холбогдох журам, стандартад гарсан өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дагавар болон үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлж байгаа талаарх туршлагаасаа Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан холбогдох байгууллага, хүрээлэн, их сургуулиас багш, докторууд, хүнс үйлдвэрлэгч томоохон үйлдвэрийн жишээн дээр тайлбарлан танилцууллаа.;LKK

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

видео

Цаг агаар

Холбоос

санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн