СУРГАЛТ ХӨТӨЛБӨР

ЭРХЭМ ЗОРИЛГО

ФОТО МЭДЭЭ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

МАЛЫН БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТ, ЭЭМЭГЖҮҮЛЭЛТИЙН ПРОГРАМЫН СУРГАЛТ БОЛЛОО

17759340_1486423171408021_1800986681_oМонгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран нийслэлийн мал бүхий 6 дүүргийн Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүдэд Малын бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэлтийн програмын сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

“ИЛ ТАЛБАЙН ТӨМС ХҮНСНИЙ НОГОО БОЛОН ХҮЛЭМЖНИЙ НОГООНЫ АРЧИЛГАА, ӨВЧИН ХОРТОН ТЭМЦЭХ АРГА” СУРГАЛТ

“Монгол ногоо” төслийн хүрээнд өрхийн газар тариалан эрхлэж байгаа 9 дүүргийн ногоочидод цогц мэдлэг олгох, чадавхижуулах зорилгоор “Ил талбайн төмс хүнсний ногоо болон хүлэмжний ногооны арчилгаа, өвчин хортон тэмцэх арга” сургалт 07-р сарын 4,5,6 нд болно. Сургалтыг мэргэжлийн багш нар хичээл зааж танхимийн болон талбайн сургалт болно.

Танхимын сургалт тус дүүргийн хурлын зааланд 09 цагт эхлэж, 13 цагт үдийн хоол, 14-17 цагын хооронд талбайн дадлагын хичээлтэй. Сургалтанд ирэхдээ иргэд өвчин хортон гарсан бол баримтжуулж авчирна уу.

Ногоочид та бүгдийг сургалтанд идэвхтэй оролцохыг урьж байна.

УТАС: 11330424, 99048846

Surgalt

ШИНЭЭР ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН  3 ӨДРИЙН  УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТАЛБАЙН ЦОГЦ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

dadalzurag05

  1. Сургалтын нэр: Төмс, хүнсний ногоо ургуулах арга технологи
  2. Сургалтын зорилго: Төмс хүнсний ногоо тарьж ургуулах, арчилах, услах, хураах хадгалах, ур чадвар эзэмшүүлэх
  3. Сургалт явагдах байршил: СБД-ийн, 14-р хороо Хандгайтын 35-415 тоот “Агросургалт хоршоо” буюу “Дүүргийн Агропарк”-ийн ногооны талбай
  4. Сургалтын төлбөр: 1 суралцагч өдрийн 9000 төгрөг (Хөгжлийн бэршээлтэй иргэд үнэ төлбөргүй суралцана)
  5. Сургалт зохион байгуулах өдөр: 2015 оны 6-р сарын 17,18,19

 Бүртгэл:  2015 оны 06-р сарын 12-аас  Хангарди ордны 4 давхар 402 тоот, Утас : 330424, 91071685

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

видео

Цаг агаар

Холбоос

санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн