ЭРХЭМ ЗОРИЛГО

ФОТО МЭДЭЭ

баннер

cropped-cropped-111-960x300.jpg

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮСИЙН ХИЛ ХЯЗГААРЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

48277385_593924354393393_7742900945977081856_n_20181213014333НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэх, энэ бүсэд мал, гахай, шувуу, нохой үржлийн аж ахуй эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн дэмжиж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хотын Ерөнхий менежерийн ахалсан ажлын хэсэг таван дүүргийн 45 хорооны 629 өрхийн 16798 буюу нийт малын 98.1 хувийг нүүлгэн шилжүүлж, 547 өрхийн малын хашаа саравчийг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал, халдаргүйжүүлэлтийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эдгээр айл өрхийг шинээр суурьшуулсан газарт цахилгаан эрчим хүч, инженерийн есөн худгаар хангаж, нүүлгэн шилжүүлэх зардлыг даан, төрийн нийтлэг үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

ДОТООДЫН САВ, БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЭНЭ САРЫН 18-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

8(10)1Манай улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгч болох хүнс, хөнгөн, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан Зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, “Заша өвс” ТББ-тай хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, дотоодын сав, баглаа боодлын салбарын борлуулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийн үеэр тус салбарт баримтлах төрийн бодлого, хэрэгжилт, үр дүн, салбарын хөгжлийн цаашдын хандлагын талаар хэлэлцэж, Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагнал гардуулах ажиллагаа болно.

Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалт нэмэгдэх, эрүүл өрсөлдөөн бий болох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрт дотоодын сав, баглаа боодол, хаяг шошгыг тогтмол хэрэглэгч, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг жил бүр шалгаруулж урамшуулдаг болох, зөв шошготой, чанар, стандартын шаардлага хангасан сав, баглаа боодлын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүргэх ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулна гэж заасан.

Мөн хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд чанар, стандарт, загвар дизайны шаардлага хангасан дотоодын сав, баглаа боодол, хаяг шошго хэрэглэхийг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалж, энэ чиглэлээр явуулж байгаа сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжтой сав, баглаа боодлын нэр, төрөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа явуулах, сав баглаа боодлын үндсэн түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих зэрэг заалтыг тусгасан байдаг.

Тиймээс “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрт тусгагдсан дээрх заалтын хэрэгжилтийг хангахын тулд дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болсон юм.

МОНГОЛ УЛСЫН САВ, БАГЛАА БООДЛЫН САЛБАРЫН “МӨНГӨН БОГЦ” ШАГНАЛД НЭР ДЭВШИХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

26172895_1932238760136722_5001242077986550433_oХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, “Заша өвс” ТББ-тай хамтран энэ сарын 18-нд зохион байгуулах “Дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагнал гардуулах ажиллагаа болох тухай бид өмнө нь мэдээлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөнгөн, худалдаа, нийтийн хоол гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дотоодын сав, баглаа боодол үйлдэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж ирсэн хугацаа, худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажил зэрэг шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон шалгаруулна.

“Мөнгөн богц” шагналд дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж, зохион байгуулах ажлын хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 15-ныг дуустал (Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо: mupa.mn@gmail.com, 9911-8807) цахим хаягаар хүргүүлнэ. Үүнд:

  • Албан хүсэлт;
  • Дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар;
  • Хамтын ажиллагаатай дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт.

Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагыг цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

видео

Цаг агаар

Холбоос

санал асуулга

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар таны санал

Нийт дүн